
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-Би сүүлийн үед том хулгайн талаар яриад байгаа. Том луйвар булхай дээр ганц хоёр хүн нуугдаад ил гарахгүй нуугдаад байна. Зарим нэг луйвар хулгай нь илэрсэн хүмүүс янз янзын муухай үг хэрэглээд яваад байх шиг байна.
Өчигдөр Б.Дэлгэрсайхан сайдын хэлж байгаа үг сэтгүүлчтэй харилцаж байгаа харилцаа тодорхой хэлж байна.
Энэ асуудлыг саяхан ч яриагүй. Өмнөх засгийн газар огцрохоос өмнө ярьж байсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай уулзаж энэ талаар анхааруулъя гэсэн боловч зугтаагаад уулзаагүй.
Зургаадугаар сарын 5-нд энэ асуудлыг илчилсэн. Тэр үед засгийн газар огцроод дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдаж байсан. Товчхон хэлэхэд энэ гэрээ үнэхээр ноцтой гэрээ.
Улсын Их Хуралд Засгийн газар энэ гэрээг байгуулахаар өргөн барьсан. Зарим асуудал Улсын Их Хурлаар ордоггүй зарим асуудал гэрлийн хурдаар орж батлагддаг.
Луйвар булхайн гэрээгээ шинэ жилийн үеийг давхцуулж өргөн барьсан байгаа юм. нөгөө талдаа бэлгэдлээ бодсон ч арванхоёрдугаар сарын 29-нд Монголчууд бид тусгаар тогтнолоо зарласан байдаг. Гэтэл үүнийг доромжилж байгаа юм шиг луйврын гэрээ байгуулах үндсийг тавьсан байна.
Дээрх гэрээг байгуулахдаа өмнөх муу гэрээний жишгийг баримтлаарай хэмээн даалгавар өгсөн байгаа юм. Ер нь яагаад Монгол Улсын муу гэрээнүүд дандаа Харбин, Дубай гэх мэт гадаад оронд байгуулагдаад байдаг юм бэ. Б.Дэлгэрсайхан, Ц.Тжваан нар огцрох ёстой.






