Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын таван боксчин ДАШТ-ний медалийн төлөө тулалдана
Ливерпүүл хотноо болж буй Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдрөөс эхэлж байна. Манай улсаас оролцож буй 10 тамирчнаас тав нь медалийн төлөө хүч үзэхээр шалгарч үлдсэн.
Өнөөдөр Ливерпүүлийн рингэнд хүрэл медалийн төлөө хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ширэн бээлийтэн өрсөлдөх болно
Эмэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгөн медальт Лутсайханы Алтанцэцэг, ОУХМ Балсангийн Мөнгөнсаран нар, эрэгтэйчүүдийн ангилалд 70 кг-д ОУХМ Отгонбаатарын Бямба-Эрдэнэ, 55 кг-д ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан, 50 кг-д ОУХМ Алдархишигийн Баттулга нар хагас шигшээд шалгарч, дэлхийн медальтан болохын төлөө тулалдах гэж байна.
Цагийн хуваарийг танилцуулъя
- 21:00 цагт Х.Билгүүнсайхан Испани улсын тамирчин Серрано Лозанотой медалийн төлөө өрсөлдөнө.
- 21:30 цагт О.Бямба-Эрдэнэ эзэн орны тамирчин буюу Их Британи Тамирчин Одел Камаротой медалийн төлөө хүч үзнэ.
- 01:15 цагт Б.Мөнгөнсаран Узбекстан улсын Феруза Казаковатай медалийн төлөө тулалдана.
Харин энэ баасан гарагт буюу 2025.09.12-ний өдөр А.Баттулга, Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн төлөө тулалдах хуваарьтай байна.






