
“Говь”-ын захирал Б.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нарын бүлэглэн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан хохирогч Д.С-д хилийн хориг тавих прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болж прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзлаа.
Хохирогч Д.С-ийн аав Д.Дашзэвэг: Хилийн хориг бол арай чангадсан асуудал шүү дээ. Эмчийн хяналтад удаан хугацаанд байхыг зөвлөсөн. Есдүгээр сарын 15-аас эхлэн эмчийн үзлэг хяналтдаа ороод явах хүсэлтэй байгаа. Хүүгийн минь сэтгэл санаа маш хүнд байна. Бусад залуусын адил сургууль, соёл төгсөөд ирчихсэн мөрөөдөж байсан мөрөөдөл нь хэсэг хугацаанд тасалдах нь байна. Цаашид гэмтлээс үүдэж ямар хор, хохирол гарахыг хэлж мэдэхгүй байна.
Хүү маань эдгэрэх боломжгүй гэмтэл авсан байгаа. Сая Солонгос улсад нүүрний цөмөрсөн ясыг наашлуулж, хугарсан яснуудыг нь эвлүүлж хадсан байгаа. Дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болох юм билээ.






