
“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн иргэний шүүх хурал хойшилжээ
Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Gem mall” худалдааны төвд лангуу түрээслэгч эмэгтэйг нөхөр болох иргэн Э хувийн таарамжгүй харилцааны улмаас олон удаа хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тодруулбал, хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах”-ийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.
Тэгвэл прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр /2025.09.09/ болох ёстой байсан. Гэвч шүүх хуралд иргэдийн төлөөлөл байгаа учир шүүх хурлыг энэ сарын 17-ны 9:00 цаг хүртэл хойшлуулсан байна.






