
Өрөг.мн сайтын хөрөг нэвтрүүлгийн энэ дугаарт Монгол Улсаас анх удаа Канадын ахлах сургуулийг төгсгөдөг “World Education” төвийн захирал Н.Уянга уригдан оролцлоо.
Манай үзэгчдэд та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
“World Education” төвийн захирал, англи хэлний багш Н.Уянга гэдэг.
Англи хэлний багш мэргэжлийг эзэмшээд багшаар ажиллаад хэдэн жил болж байна?
Яг багшийн мэргэжил минь Газар зүйн багш мэргэжил эзэмшсэн англи хэлний багшаараа л дагнаж ажилласан. Багшаар ажиллаад 13 жил болж байна.
Монголоос анх удаа Канадын ахлах сургуульд суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
Канадын онлайн ахлах сургууль Монгол Улсад анх удаа байгуулагдсан. Одоо бид 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн анхны гэдэг үгийг онцолмоор байна. Канадын ахлах сургуулийг нэг ч сургууль монголд оруулж ирээгүй байсан.
Монголчуудыг боловсролтой гэж бодож байна уу?
Монголчууд боловсролтой хүмүүс шүү дээ. Боловсролыг ямар хэмжүүрээр хэмжих вэ. дипломоор нь хэмжих үү? нэг бол олон хэлээр ярьдаг үгүйгээр нь хэмжих үү? Их сургуульд боловсрол эзэмшиж байгаа шүү дээ. Их сургуульд сураад ажлын байранд гараад их сургуульд юу ч сураагүй бол боловсрол эзэмшсэн гэж хэлэхэд хэцүү хүн бүрийн харах өнцөг өөр байх.
Хэл таны хувьд хэрэглээ юу боловсрол уу?
Хэл бол хэрэглээ надад, их дээд сургуульд ороход, ажлын байранд гарахад хэл бол хэрэгтэй. 7,8 хэлтэй гэдэг мөртлөө бүдүүлэг хүнтэй таарч л байлаа хажуугаар нь инээгээд л өнгөрдөг.
Та 2 ажил хийдэг үү?
Тийм би кофе хийх дуртай өглөөдөө бареста хийдэг. Гэхдээ заримдаа л очдог байнга очоод байж чаддаггүй. Хүмүүс өглөө босоод би буруу хөл дээрээ босчихлоо гэдэг шүү дээ. Тэгээд кофе уугаад гоё кофе байлаа гэж хэлдэг. Тэр мэдрэмж хамгийн гоё.
Канад ахлах сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?
Энд Ерөнхий Боловсролын сургуульдаа сураад давхар Канадын ахлах сургуульд сурна гэсэн үг. Канадын ахлах сургууль нь танд 3 зүйл л өгнө.
- Канадын ахлах сургуулийн диплом олгоно.
- IELTS-ын 150 цагийн хичээл үзнэ.
- IELTS-ын оноо болон бусад шалгалтуудын оноонд үндсэлэж Америк, Канадын сонирхсон мэргэжлээрээ суралцах сургуулиудын листийг гаргаж өгдөг.
Сургуулиас урилга авах, виз гарах хүртэл бидэнтэй хамтарч ажиллана гэсэн үг.






