
Тарваган тахлын голомттой бүсээс агнасан, худалдан авсан 26 тарвагыг устгалд оруулжээ
Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан Уул сумдад тарваган тахлын өвчлөл бүртгэгдэн, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй.
Өнөөдрийн 13:00 цагийн байдлаар тарваган тахлын батлагдсан тохиолдол 3, нас баралт 1, сэжигтэй тохиолдол 20 бүртгэгдээд байгааг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Харин батлагдсан тохиолдлын хавьтал 106 хүн байгаа юм байна.

Мөн тарваган тахлын голомттой бүс нутгаас тарвага агнасан, худалдан авч хадгалсан иргэдийг Зоонозын өвчин судлалын төвд аваачиж устгалд оруулахыг холбогдох байгууллагаас анхааруулсан. Энэ дагуу иргэдээс нийт 26 тарвагыг авч устгалд оруулсан бөгөөд үүний 22-ыг иргэд сайн дураараа аваачсан бол 4-ийг нь дээж хэлбэрээр болон дуудлагаар очиж устгажээ.






