
БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн энэ сарын 06-12-ны өдрүүдэд болж байна. Мөн энэ үеэр Олон улсын байт харвааны чуулган болж өндөрлөсөн бөгөөд 65 дугаар чуулганд дэлхийн 105 орны зочид төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Улсаас уг чуулганд Монголын байт харвааны ерөнхийлөгч Х.Отгонтуяа оролцсон. Байт харвааны 74 орны 501 тамирчин цэц мэргэнээ сорьж буй.
Өнөөдрийн байдлаар Франц 1 алт, 1 мөнгө, Энэтхэг 1 алт, 1 мөнгө, Мексик 1 алт, 1 мөнгө, Нидерланд 1 алт, Дани болон АНУ тус бүр 1 алтан медальтай эхний 6 байруудад жагсаж байна.

Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөж буй.
Баг тамирчид БНСУ-д бэлтгэл сургуулилалтаа хангаж байгаад шууд ДАШТ-нд цэц мэргэнээ сорьж байна.
Монголчуудын ДАШТ-нээс хүртсэн амжилт
Монгол Улсыг Гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. Түний энэхүү амжилт Монголын спортын салбараас төрөн гарсан анхны дэлхийн аварга билээ.


ОУХМ Баатархуягийн Отгонболд


“Токио-2020” Олимпийн наадамд цэц мэргэнээ сорих Монголын харваач Баатархуягийн Отгонболд нь 1996 оны 12 дугаар сарын 20-нд төрсөн. Тэрбээр 2013 онд ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуульд геодезийн мэргэжлээр элссэн.
2009 онд “Алдар” спорт хорооноос түүний харваач болох гараа эхэлж байжээ. 2010 онд анхны тэмцээн болох өсвөрийн улсын аваргад ороод түрүүлж байсан.
Б.Отгонболд байт харваагаар хичээллээд 10 гаруй жил болж байгаа. Тэрбээр УАШТ-д хоёр удаа түрүүлж, Дэлхийн цэргийн спортын их наадмын алт, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл, Азийн наадмын сорил тэмцээний хүрэл медальтай.
Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд эхний гурван байрт шалгарч “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Тус тэмцээнд 18 орны 43 тамирчин сум тавьсан бөгөөд Б.Отгонболд нь “Токио-2020” олимпын наадмын эрх авсан Монголын анхны байт харваач, Монгол улсынхаа олимпын найм дахь эрхийг авч байсан.
Амжилт:
- Армийн дэлхийн тоглолтын холимог баг – Алт
- “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг – Мөнгө
- “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл – Хүрэл
- Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг – Хүрэл
- Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн – IV байр
- Олимпын наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг – Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон
- “Ханжоу-2023” Азийн наадмын – Алтан медаль
Дотоодын амжилт:
- Улсын хошой аварга


Улсын 10 удаагийн аварга, хоёр дахь олимпдоо оролцох, ОУХМ Бишиндээгийн Урантунгалаг


Тэрээр 2012 онд Лондоны олимпод оролцож байсан. Тэрбээр “Токио 2020” зуны олимпын наадмын эрхээ Парис хотноо авч байсан. Тэрбээр 64 тамирчнаас 18 дугаар байр эзэлж хоёр дахь олимпдоо оролцох эрхээ Францаас авч Токио олимпын зорьсон юм.
Б.Урантунгалаг нь 2021 оны Лондонгийн олимпод 9-р байр, 2019 оны ДАШТ-д 33-р байр эзэлж байсан туршлагатай.
Амжилт:
- Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр
- Азийн танхимын наадмын мөнгөн медаль
- Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр
- Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль
- Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль
- “Лондон-2012” олимпийн IX байр
- УАШТ-ий 10 удаагийн аварга
- Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч


Олон Улсын Хэмжээний мастер, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Жанцангийн Гантөгс
Тэрээр 1972 оны 04 дүгээр сарын 12-нд төрсөн. Байт харвааны секцэнд анх 1988 оны өвөл буюу 10-р сард дасгалжуулагч Осорын Саранчимэгийн удирдлага дор хичээллэж эхэлжээ. Улмаар 1988 оноос анх харваад, 1992 онд Улсын Шигшээ багт тамирчнаар оржээ.
Амжилт:
- 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайваний нийслэл Тайпейд болсон. Азийн аваргад манай улсаас рекурвын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж – Мөнгө
- Турк дэлхийн цом багаараа их шөвөгт үлдэж түүхэн амжилт тогтоов.


Байт харвааны спорт нь дотор зааланд 200-300 сум, гада аталбайд 500-600 сум харвадаг. Байт харваа буюу Archery нь нум ба сум ашиглан байг онож өрсөлддөг спорт юм. Байт харваа нь 2 төрөлтэй бөгөөд компаунд ба рекурв юм.
Монгол Улсад байт хаовааны спортын холбоо одоогоос 65 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан түүхтэй. “Бээжин-2008” паралимпын наадмаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав алтан медалийг анхлан хүртэж байсан билээ.
Байт харвааны нум нь хараа кликр ачаа гол гичэр хөвч кноп зэргээс бүрдэнэ. Мэргэжлийн нум 2-оос 3 кг байх ба сургалтын нум нь 700 граммаас эхэлнэ. 9 наснаас эхэлж хичээллэж болдог ажээ.
Туслах хэрэгслийн хувьд сум саадаг хуруу цээж шууны хамгаалалт нумны уяа зэрэг хэрэглэгдэнэ. Хэрэгслийн хувьд харьцангуй өртөг өндөртэй. Сүүлийн жилүүдэд байт харвааны спорт техник хэрэгсэл тамирчдын ур чадвар маш сайн болж байна.






