
Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Цомын тэмцээн 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд 360 талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 16 клубын 94 тамирчид рекурв, компаунд төрөлд цэц мэргээ сорив. Гадаа хэдий бороо, салхитай хүйтэн байсан ч тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өнгөрлөө.
Тэмцээнийг холбооны Ерөнхийлөгч Х.Отгонтуяа ивээн тэтгэж зохион байгуулав. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр 1 дүгээр зэргийн болзол биелүүлсэн 4, Дэд мастер цолын болзол биелүүлсэн 7, Спортын мастерын болзол биелүүлсэн 3 тамирчдад үнэмлэх, тэмдгийг нь гардуулав.
Монгол Улсад байт харвааны спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хүндэт ерөнхийлөгч Б.Ганзориг, Ерөнхийлөгч Х.Отгонтуяа нар Монгол Улсад биеийн тамир, спорт үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар шагнагдав.
Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн нь 9 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд болох Монголын Бүх ард түмний спортын 16 дугаар наадмын өмнө зохион байгуудагдсан, баг тамирчдын чансааг шалгасан А зэрэглэлийн томоохон сорилго тэмцээн боллоо.






