
Тарваган тахлын өвчлөлийн нөхцөл байдлын цаг үеийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн хэмжээнд тарваган тахал өвчний гурван тохиолдол батлагдаж үүнээс нэг тохиолдол нас барж, нэг тохиолдол эдгэрсэн гэсэн шинж тэмдэгтэй байна.
Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 96 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс 41 хүн эрүүл мэндийн ажилтан байгаа талаар мэдээлэв.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Очирбат:
Хэвлэл мэдээллийн байгууллагаар 22 хүнээс тарваган тахал илэрсэн гэх ташаа мэдээлэл явж байна. Дээрх хүмүүст PCR шинжилгээ авахад эерэг хариу гарсан. Цаашид дээрх хүмүүсээс нянгийн буюу эмнэл зүйн шинжилгээ авснаар оношийг тогтоож мэдээлэл өгнө.
Зонуз Өвчин Судлалын Үндэсний төвийн захирал Б.Амгаланбаяр:
Зөвшөөрөлгүй тарвага агнаж Улаанбаатар хот руу нэвтрүүлэх асуудал байна. Тэдгээрээс шинжилгээ авахад эерэг тохиолдол гараагүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар зургаан аймгийн сумдад тарвага агнах зөвшөөрөл олгосон үүнтэй холбоотойгоор тарвага агналт их байна.






