
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Амь хохирогч нь Монгол улсад аялал жуулчлалын шугамаар энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр иржээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад шалгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж буй ажээ.
БНСУ-ын алдарт ютүбер эмэгтэй Монгол улсад осолдож амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сошиал хуудаснаа 88 мянган дагагчтай алдарт аялагч ютүбер 20 гаруй насны эмэгтэй наймдугаар сарын 28-ны өдөр Монголын аялал жуулчлалын гол бүс болох Хоргын тогоо руу унаж нас баржээ.
Нас барсан Шин Ен нь тухайн үед солонгосын 12 жуулчинтай аялаж байсан бөгөөд хоргын тогооны ойролцоо зураг авч байхдаа унаж нас барсан гэх мэдээлэл байна.






