
МУИС-ийн номын сангаас жил бүрийн есдүгээр сард Соёл, урлагийн ажилтны өдрөөр “Номын сан: Өнөөдөр, маргааш -IV” форумыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн форумыг сургалт, эрдэм шинжилгээний номын сангуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, судалгаа эрдэм шинжилгээний ажлын цар хурээг өргөжүүлэн гадаад, дотоодын номын сангуудын хамтран ажиллах боломжийг нэмэгдуулэх зорилготойгоор “Номын сан: Өнөөдөр, маргааш -IV” форумын хамрах хурээ, хэлэлцэх асуудлыг өргөжүүлэн “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвийн хурээнд олон усын хурал, семинар хэлбэрээр зохион байгуулж буй.
Номын сан нь зөвхөн ном хадгалах төдий газар биш, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг, сургалтын уйл ажиллагаа явуулдаг, мэдлэг бутээх уйл явцыг дэмжигч байгууллага болон хөгжиж буй.
Хиймэл оюун ухааны дэвшил номын сангийн уйлчилгээг хялбарчилж, уламжлалт үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа өнөө үед Монголын номын сангууд, тэр дундаа академик буюу эрдэм шинжилгээний номын сангууд дэлхий нийтээс суралцах, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох, хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага зайлшгүй урган гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй номын сангууд шинэчлэл хийх цаг болжээ.
Тус форумд гадаад, дотоодын номын сан, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож хоёр өдөр үргэлжлэх ба нийт 16 илтгэл хэлэлцүүлнэ.






