
Украины засгийн газрын ордон Оросын агаарын цохилтод өртжээ
ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Украины засгийн газрын ордон анх удаагаа Оросын агаарын цохилтод өртөж, барилгын дээвэр болон дээд давхар сүйдэж, галд автжээ.
Украины эрх баригчдын мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин энэ сарын 7-нд шилжих шөнө Украины нутаг дэвсгэрт 800 гаруй ширхэг пуужин болон дроноор цохилт үзүүлснээс 9 пуужин, 56 дрон нь 37 байршлыг оносон байна. Түүнчлэн Украины агаарын довтолгооноос хамгаалах системд оногдсон пуужин болон дроны хэлтэрхийнүүд 8 байршилд унажээ.
ОХУ-ын агаарын цохилтын улмаас Киевт бага насны нэг хүүхэд, нэг эмэгтэй амь үрэгджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын пуужин болон дроны халдлагад Запорожье, Кривой Рог, Одесса, Сумы, Чернигов хотууд өртсөн болохыг мэдэгджээ.
Түүний хэлснээр талууд галаа зогсоож, дайныг дуусгах тухай хэлэлцээгээ хэдийн эхлүүлээд явж байх ёстой энэ цагт ОХУ-ын үзүүлж буй цохилтууд нь санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг, дайныг сунжруулах оролдлогод тооцогдох аж.






