Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж, өвчтөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгааг албаныхан мэдээлсэн. Өвчтөний ойрын хавьтлуудаас зургаан хүний сорьц эерэг гарсан боловч тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. Дахин давтан шинжилгээ авахаар болжээ.
Албаны мэдээллээр 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын тавдугаар багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:
- Тарваган тахлын эпизотыг таслан зогсоох, шимэгтгүйтгэлийн ажлыг зохион байгуулах;
- Иргэдэд голомттой бүс нутгаас авчирсан болон худалдан авсан тарвага байвал мэргэжлийн байгууллагад хандан, устгалд оруулах ажлыг зохион байгуулахаар болов.
- PCR шинжилгээгээр эерэг гарсан хавьтлын давтан шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа Аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, цаашдын хариу арга хэмжээний талаар шийдвэр гаргахаар боллоо.
- Одоогийн байдлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна.
Иргэд та бүхнийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чандлан мөрдөхийг Аймгийн Онцгой комисс анхааруулж байна.






