Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 2025 оны есдүгээр сарын 8-наас эхлэн 11 уулзварыг байнгын баруун гар тийш эргэх зохицуулалт хийх талаар дараах мэдээллийг өглөө.
Нийслэлийн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамтарсан баг дараах 11 уулзварт дүн шинжилгээ хийж байнгын баруун тийш иргэх зохицуулалт хийхээр болжээ. Тус зохицуулалтыг хийснээр тухайн уулзварын нэвтрэх чадвар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Дараах 11 уулзварт байнгын баруун тийш эргэх зохицуулалт хийнэ. Үүнд:
- 10-р хорооллын уулзвар, нэвтрэх чадвар 3.94%
- 3-р эмнэлгийн баруун хойд уулзвар, нэвтрэх чадвар 8.87%
- Саппорогийн уулзвар, нэвтрэх чадвар 4.32%
- Тасганы овооны уулзвар, нэвтрэх чадвар 6.38%
- Хайлаастын уулзвар, нэвтрэх чадвар 1.67%
- Их Монголын уулзвар, нэвтрэх чадвар 8.91%
- ЭХЭМТ-ийн баруун урд уулзвар, нэвтрэх чадвар 7.94%
- Зүүн дөрвөн замын уулзвар, нэвтрэх чадвар 5.16%
- 32-ын уулзвар, нэвтрэх чадвар 27.80%
- Гэндэнгийн уулзвар, нэвтрэх чадвар 7.16%
- Зайсагийн гудамж Оргил худалдааны төвийн зүүн хойд уулзвар, нэтрэх чадвар 16.53%
дээрх уулзваруудыг байнгын баруун гар тийш эргэх зохицуулалт есдүгээр сарын 8-аас хэрэгжиж эхлэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.






