Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнгөрсөн ням гарагт Ардчилсан намын ҮБХ-ны хурлаар намын даргын сунгааг явуулж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Улмаар ээлжит бус Их хурлаараа түүнийг батламжилсан. Тэгвэл хуулийн дагуу шинээр сонгогдсон даргыг Улсын дээд шүүхэд бүртгүүлж, баталгаажуулах учиртай.
Иймд АН-ын дарга асан Лу.Гантөмөр өнөөдөр /09.03/ Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлөө Дээд шүүхэд хүргүүлсэн байна.






