
Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл боловсруулахдаа Засгийн газар анх удаа иргэдийн санал асуулгыг E-Mongolia системээр өргөн цар хүрээтэй зохион байгуулсан бөгөөд нийт 188,016 иргэн (насанд хүрсэн иргэдийн 8.2 хувь) оролцсон нь Монгол Улсад төсөв боловсруулахад иргэдийн оролцоог анх удаа системтэйгээр, өргөн хүрээнд хангаж чадсан томоохон өөрчлөлт боллоо.
Цаашид төсвийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж хэвших нь авлигыг бууруулах, хөрөнгө оруулалтыг зөв хуваарилах, хүний хөгжлийг дэмжихэд бодитой ахиц гарах болно.
Санал асуулгад оролцогчдын 55.5 хувь нь эмэгтэй, 44.5 хувь нь эрэгтэй бол насны бүтцийн хувьд 50 хувь нь 18-34 насны, 45.7 хувь нь 35-54 насны, 4.5 хувь нь 55-аас дээш насныхан байна. Санал асуулгын үр дүнг https://2026tusuw.netlify.app/ хаягаар хандаж харна уу.
Иргэдийн саналын үр дүнг тоймлон дүгнэвэл, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний чанар‑хүртээмжид төвлөрөх, түүнчлэн төрийн захиргаа, төрийн өмчит компаниудын зарцуулалт, сахилга батыг эрс сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Тиймээс төсвийн бодлого‑үр ашгийг сайжруулахын тулд:
- Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын төсвийг гүйцэтгэл‑үр дүнд суурилан эрэмбэлэх;
- Төсвийн байгууллагын захиргааны зардал бууруулах болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийг бодит төлөвлөгөө, хугацаатай хэрэгжүүлэх;
- Халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, өгөөж багатай зардлыг үе шаттай бууруулах;
- Татварын бодлогын өөрчлөлтийг өрхийн орлогын нөлөөлөлтэй уялдуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.
Иргэдийн санал асуулгын үр дүнг тоймлон харуулбал:
2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж иргэд үзэв?

2026 онд аль салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзэв?


Төсвийн үр ашгийг сайжруулах хүрээнд ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай вэ?


2026 онд шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалт юу байх вэ?


Татварын ямар бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?








