Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багуудын дунд болдог дэлхийн цувралд “Улаанбаатар Амазонс” баг амжилттай оролцож, нийт 320 оноо цуглуулан 60 багаас шилдэг зургаад багтлаа. Энэ амжилтаараа энэ сарын 13-14-ний өдрүүдэд болох “Shanghai Finals”-д өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Энэ тэмцээнд Ази тивээс ганц баг багтсан нь “Улаанбаатар Амазонс” юм.
Дэлхийн цуврал болох “FIBA Women’s Series-2025”-д “Улаанбаатар Амазонс” баг хоёр удаа гуравдугаар байр, нэг удаа дөрөвдүгээр байр эзэлсэн бол долоодугаар байрт гурван удаа орсноор нийт 320 оноог авчээ. Нидерланд, Испани, Румын, Латви, Канад, Монгол, Азарбайжаны багууд “Shanghai Finals”-д өрсөлдөхөөр болж байна.







