
2026 оны нэгдсэн төсөв иргэдээс санал авч боловсруулсан, иргэдийн саналыг тусгасан гэдгээрээ үе үшеийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвүүдээс онцлог болсон.
Үүнийгээ ч Засгийн газрын тэргүүн “Иргэдийн төсөв”, “Хүний хөгжил – Мега төсөл” гэх мэтээр тодорхойлж байгаа.
Өмнөх жилүүдэд төсвийн хуулийг дагалдуулан олон хуульд өөрчлөлт оруулж, “хуулийн хулгай” хийдэг тухай өнгөрсөн жил УИХ-ын гишүүд 2025 оны төсвийг батлахдаа хэлж байсан. Тэгвэл энэ удаад 2026 оны төсвийн хуулийг дагалдах 2 хууль, 2 УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулахаар боловсруулжээ.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ:
- 2026 онд иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар хөнгөлж, түүнээс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох,
- 2027 оноос иргэн бүрийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 500 мянгаас 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад 50 хувиар, 1,000,001 төгрөгөөс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж буцаан олгох зохицуулалтыг тусгасан байна.
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ:
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг хялбарчлах, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан
хэрэгжүүлэх боломжоор хангах, түншлэлийн төсөлд тавигдах шаардлагыг багасгаж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих
зорилгоор боловсруулсан.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ:
- Монгол Улсын Засгийн газраас 2026 онд гадаад, дотоод үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн удирдлагын
тухай хууль, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичигт
нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгох зорилгоор боловсруулсан.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ:
- Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд
оруулан орд ашиглалтыг сайжруулах, одоо болон ирээдүйд иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулжээ.






