
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнгөрсөн сард ДЦС-3-т гарсан осолтой холбоотойгоор мэдээлэл өглөө.
Тэрбээр:
Зуны улиралд зогсоосон байсан дунд даралтын хэсгийн хоёрдугаар зуухыг эргээд сүлжээнд залгахад зуухны халаалтын гадаргууд гэмтэл гарсан. Үүнийг засварласан бөгөөд одоо хэвийн ажиллаж байна.
Та бүхэнд сонирхуулахад ДЦС-3 нь 1963 онд төлөвлөгдөхдөө Шарын голын нүүрсэнд тохируулж хийгдсэн. Энэ нь чулуун нүүрс учраас дэгдэмхий багатай, ислэг өндөртэй. Үүнийг Багануурын нүүрс рүү шилжүүлэх хэрэгцээ гарсан.
Энэ нь ялгаатай нүүрс учраас дахин сүлжээнд залгахад техникийн саатал үүссэн. Харамсалтай нь үүнийг улс төржүүлж, дэлбэрэлт боллоо гэсэн гүтгэлгийн чанартай мэдээллийг цахим сүлжээнд тараасан. Ийм зүйл болоогүй” гэв.






