
Эв эе нь олддоггүй, түүнийгээ дотоод ардчилал гэж тайлбарладаг Ардчилсан намынхан ээлжит бус их хурлаа элдэв шуугиангүй, эвтэйхэн хийж, шинэ даргаа сонгон, батламжиллаа.
Хуралдаанаар намын даргыг ёсчлон батламжлах болон улс төрийн намын дүрмийн талаар хэлэлцсэн.
Ням гарагийн үдээс өмнө Төрийн ордонд болсон Үндэсний бодлогын хорооны хурлаараа
- О.Цогтгэрэл
- Б.Пүрэвдорж
- Ж.Баярмаа
- Б.Отгонбат нар намын даргад нэр дэвшин, өөрсийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. ҮБХ-ны 290 гаруй гишүүний санал хуралтаар 62% санал авч, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэл сонгогдож, намын их хурлаар 100 хувийн саналаар батламжиллаа.
Тус намын холбогдох дэг, журмын дагуу түүнд өмнөх дарга Лу.Гантөмөр намын тамгаа хүлээлгэн өгсөн.
Одоо О.Цогтгэрэл даргаа хүлээх зүйл их бий.
Олон сонгуульд өвдөг шороодож, ялагдлын гашууныг бүх шатны гишүүд амссан. Иймдээ ч тэд эв түнжингээ чжхалчилж, нэг гарт нэг тамгаа атгуулахаар шийдсэн нь энэ.
Хамтарсан Засгийн газраас харамсалтай жийгдсэн учраас Г.Занданшатарын Засгийн газартай эвсэх үү эсвэл сөрөг хүчин байх уу? Парламентад сөрөг хүчнийхээ үүргийг муйхарлан зүтгэх үү? ээвлэж ажиллах уу.
Ардчилсан намын шинэ даргын хувьд олон жил парламентад гишүүн байсан, үе үеийн улс төрийн тоглоомын дүрэм, хоржоонтой нүүдлүүдийг нүдээр харж, биеэр мэдэрсэн хүний хувьд ирэх ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад дараагийн УИХ, орон нутгийн сонгуулиудыг давхар харж, эрх баригчдын өмнөөс нүүдэл хийх нь тодорхой биз ээ.






