Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ардчилсан намын даргыг сонгох Үндэсний бодлогын хорооны хурал энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна.
Дотоод сонгуулийн хорооны нарын бичгийн дарга О.Баасанхүү:
-Намын даргад нэр дэвшигчид үг хэлсэн. Санал хураалт удахгүй явуулна. Ажиглагчдын хяналт доор санал хураалтын материалыг сонгуулийн комисст хүлээлгэн өгсөн. Хамгийн багадаа нэг удаа санал хураалт явагдана. Дөрвөн нэр дэвшигчийн гурав нь арав хүртэлх санал аваагүй бол үлдсэн нэг нэр дэвшигч нь ялна. Эсвэл дөрвөн хүний дөрвүүлээ 10 хувиас дээш санал авчих юм бол хоёр дахь санал хураалтыг хийнэ. Үүгээрээ хамгийн бага санал авсан нэр дэвшигчийг хасаад явна. Ийм байдлаар явагдана. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ирц 70-80 хувьтай маш өндөр байна.






