
АН-ын Үндэсний бодлогын хорооны өчигдөр /2025.08.28/ болсон хуралдаанаар Л.Гантөмөрийн намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн авч, 15 хүний бүрэлдэхүүнтэй дотоод сонгуулийн хороо байгуулж, дараагийн даргаа сонгохоор болсон. АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн материалыг өнөөдөр /2025.08.29/-ний 18:00 цаг хүртэл авах юм.
АН-ын даргад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байгаа юм. Тэгвэл 80 оны намын залуусаа төлөөлж УИХ-ын гишүүн Ө.Шижир АН-ын даргад өрсөлдөхөөр болжээ. Тэрээр 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 18 жилийн хугацаанд АН-д хүчин зүтгэсэн бөгөөд намын бүх түвшинд ажиллаж байсан. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АН-ын тэргүүн дэд дарга, Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч зэрэг удирдлагын түвшинд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.






