Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ардчилсан намын даргын сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд “АН-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2025.08.28/ хуралдаж, АН-ын дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн. Ингээд өнөөдөр 11.40 цагаас 18.00 цаг хүртэл АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэнэ.
Шаардлага хангасан хүнд нэр дэвшигчийн мандатыг өгнө. Ингээд наймдугаар сарын 31-нд ҮБХ үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулахаар тов тогтсон байгаа юм. АН-ын даргыг АН-ын ҮБХ-ны 390 гишүүн шийднэ. АН-ын даргыг сонгох сонгууль бол зөвхөн намын дотоод асуудал биш. Энэ бол нийгмийн дуудлага, захиалга” гэлээ.






