Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр 13:30 цагт болно.
Уг хуралтай холбоотойгоор намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл нь өнөөдөр хуралджээ.
Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцсэн байна.
Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Ардчилсан намаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг гарч гурван сарын хугацаанд шинэчилсэн төслийг боловсруулжээ.
Уг Ажлын хэсгийн боловсруулсан төслийг өнгөрөгч тавдугаар сард 21 аймаг, есөн дүүргийн намын нийт гишүүдээр хэлэлцүүлж санал авсан аж.


Ардчилсан намын дүрмээр тус шинэчилсэн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хэлэлцэж Үндэсний бодлогын хороонд өргөн барьж хэлэлцүүлэх дэгтэй юм.







