Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Болгар улсын нийслэл Софи хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээн наймдугаар сарын 27-31-ний хооронд үргэлжилнэ.
Манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар тэргүүтэй таван дасгалжуулагчийн удирдлага дор 20 тамирчин өрсөлдөнө.
Тэгвэл охидын 40 кг-ын жинд эх орноо төлөөлсөн Б.Хулан хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд IJF (ОХУ)-ын бөхийг үндсэн цагт юүко үнэлгээгээр яллаа.






