
“Зэсийн Гармаа” гэж алдаршсан Дондогийн Гарамжав агсны 80 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зэс-алт-молибдений Оюу толгойн бүлэг ордыг нээн илрүүлсэн геологич Д.Гарамжав агсны төрсөн өдрөөр уг арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд гэр бүл, найз нөхөд нь оролцлоо.



Уг арга хэмжээний үеэр “Залуу геологич” шагнал гардууллаа. 2025 оны 9-дүгээр сарын 10-нд Улаанбаатар хотноо “Digitalization & AI in Mining Mongolia 2025” уул уурхайн салбар дахь шинэ үеийн технологийг танилцуулах чуулган болох бөгөөд уг арга хэмжээг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Гарамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулж буй аж.


Энэхүү олон улсын чуулган “Unlocking Critical Minerals with AI” уриа дор зохион байгуулагдах бөгөөд хиймэл оюун ухаан болон дижиталчлалыг ашиглан критикал ашигт малтмалын хайгуул, эрэл, үнэлгээнд шинэ боломж нээхэд чиглэж байгаа юм.






