
Японы Фүкүока хотод осмотик технологи ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх станц нээлтээ хийжээ. Уг цахилгаан станц нь жилдээ 880 мянган кВт эрчим хүч үйлдвэрлэх ба энэ нь дунджаар 220 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах хэмжээтэй тэнцэх аж. Осмотик технологи нь харьцангуй сүүлд гарсан технологи хэдий ч бусад сэргээгдэх эрчим хүчний станцуудаас ялгаатай нь цаг агаарын болон салхины нөхцөл байдлаас үл хамааран зогсолтгүй ажиллах хүчин чадалтай юм.
Осмотик технологи нь хагас нэвтрүүлэгч тусгай мембраны нэг талд далайн даралттай ус, нөгөө талд цэвэр ус хоёрыг байршуулж, хоёр усыг хооронд нь холих зарчмаар эрчим хүч гаргах технологи аж. Фүкүока дахь уг эрчим хүчний станц нь осмотик технологийн тусламжтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй хоёр дахь станц болж байгаа юм. Уг технологиор эрчим хүч үйлдвэрлэгч анхны станц нь 2023 онд Данийн Мариагер хотод нээгдэж байжээ.






