Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд нь хэвийн байна.
Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Төвийн зарим нутгаар, Ховд, Завхан, Дундговийн зарим сумын нутгаар муу.
Архангай, Говьсүмбэр Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь Хэнтийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Дундговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.






