Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Нүүдэлчин” дэлхийн фестиваль өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Монгол үндэсний биет бус өвийг өвлөн уламжлагчид болон дэлхийн 27 улсын оролцогчид энэ удаагийн фестивальд оролцож байна. Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад болж байгаагаараа энэ фестивалийн нэг онцлог юм.
Фестивалийн хоёр дахь өдөр хурдан Их насны морьдын уралдаан, Хүчит бөхийн барилдаан, Шагайн харваа, Морьт харвааны ДАШТ, Аймгуудын язгруур урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ болохоор төлөвлөгдсөн байна.






