Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-нд Хөвсгөл нуурт живсэн автомашиныг өчигдөр татан гаргажээ.
Тодруулбал, Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 1 дүгээр багийн Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар 2025.04.04-ний өдөр “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, нуурын баруун эргээс 700 метр зайд, 12 метрийн гүнд живсэн автомашиныг татан гаргах тухай хүсэлтийг өчигдөр буюу 08.21-ний өдрийн 09:02 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Далайн захиргааны ажилтнууд “Toyota Allion” загварын суудлын автомашиныг нийт 3 цаг 16 минут ажиллаж татан гаргажээ.






