Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, “Хемон Констракшн ХХК”-ийн бөх Монгол Улсын Дархан аварга Намсрайжавын Батсуурь “Хемон Констракшн ХХК”-ийн захирал Ш.Энхтөрд Увс аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдааны түрүү бөхийн байнд авсан LX-600 машинаа бэлэглэжээ.
“Хемон Констракшн ХХК” 2010 оноос эхлэн Дархан аварга Н.Батсуурийг Аймгийн начин цолноос Дархан аварга цол хүртэх хүртэл нь дэмжиж буй билээ.







