
ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны КОНВЕНЦ, “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхүүлэн дэмжих тухай” 2005 оны Конвенцын хэрэгжилтийг хангах (20 жилийн ой) хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ.
Фестивалийн нэгэн онцлох арга хэмжээ нь “Иргэд, жуулчдад үйлчлэх үндэсний болон орон нутгийн онцлог бүхий хоолны гудамж”. Хоолны гудамжинд монгол хоолоор үйлчлэх 40 ААНБ болон 7 бүсэд хуваагдан байршсан олон угсаатан өөр өөрийн онцлог бүхий 25 нэр төрлийн хоол, идээ ундаагаа үзэгч олонд дэлгэх гэж байна.
Энэхүү арга хэмжээг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, Монголын тогооч нарын холбоо, Мастер тогооч нарын холбоо, Ахлах тогооч нарын академитай хамтран зохион байгуулж байна.






