
Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг зарлаж байна.
Энэхүү уралдаанд тэргүүн болон шагналт байрт шалгарсан мөн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан зохиолуудыг УДЭТ-ын болон орон нутгийн театруудын урын санд хүлэээн авна.
ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН СЭДЭВ, ТӨРӨЛ:
- Түүхэн сэдэвт жүжгийн зохиол
- Аттила хааны тухай жүжгийн зохиол
- Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол / Мюзикл жүжгийн зохиол
- Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШАЛГУУРУУД:
- Тайзнаа тавигдаагүй, хэвлэгдэж олон нийтэд хүрээгүй жүжгийн зохиол байх
- Жүжгийн зохиолын бүтцийн болон бичлэгийн шаардлага, стандартыг хангасан байх
- Уран сайхны боловсруулалт хийсэн байх
- Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2025 оны 08 дугаар сарын 20-31-ний өдрийг дуустал УДЭТ-ын байранд хэвлэмэл эх, файлын хамт хүлээн авна.
ШАГНАЛЫН САН: 160,000,000₮
Нэгдүгээр байр (төрөл тус бүрээр) нэг: 20 000 000 төгрөг, батламж
Хоёрдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 12 000 000 төгрөг, батламж
Гуравдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 8 000 000 төгрөг, батламж
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 70115154, 88699189







