Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Холимог тулаанч М.Нандин-Эрдэнэд зориулан хүүхэлдэй урлажээ.
Энэхүү бүтээлийг БНСУ-д худалдаалж буй аж.
Тэрээр Мэргэжлийн холимог тулааны (ММА) карьертаа 17 ялалт, 10 ялагдалтай тулаанч юм. Түүний хувьд мэргэжлийн тулааны рингэнд 17 ялалтын 13 нь хүнд цохилтоор (ТКО) өрсөлдөгчөө ялсан байдаг.
М.Нандин-Эрдэнэ 08 дугаар сарын 23-ны өдөр Black Combat ээлжит тулаанаа хийнэ.
Тэгвэл тус тулаанд зориулан мэргэжлийн холимог тулааны ММА холбооноос М.Нандин-Эрдэнийн хүүхэлдэйг урлуулах ажлыг санаачлан, худалдаанд гаргасан аж.









