
Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өслөө. Уг өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 514.3 (35.6%) тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэл, барилгын салбарынх 148.0 (9.6%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
2025 оны эхний хагас жилд 40.3 их наяд төгрөг болж, өмнөх оны эхний хагас жилтэй харьцуулахад 3.3 (8.8%) их наяд төгрөгөөр өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 1.5 (43.5%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.9 (12.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
ДНБ (урьдчилсан гүйцэтгэлээр 2015 оны зэрэгцүүлэх үнээр үйлдвэрлэлийн аргаар улирлын нөлөөллийг арилган тооцсон) 2025 оны 2-р улиралд өмнөх улирлаас 1.6 хувиар өслөө. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны эхний хагас жилд 6.7 хувь, 2024 оны эхний хагас жилд 5.7 хувь, 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар тус тус өссөн байна.









