Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Агаарын тээврийн байршлуудыг хянах Flightradar24 вэбсайтын мэдээллээр ОХУ-ын “Россия” нислэгийн тусгай отрядын RA-96023 дугаартай Ил-96 онгоц өнгөрсөн пүрэв гарагийн өглөөний 8 цагийн орчимд Москва хотын Внуково олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, Москвагийн цагаар өдрийн 17:52 цагт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотод газарджээ.
Энэ баасан гарагт Анкориж хотод АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины уулзалт болох юм.
Анкориж хотод газардсан Ил-96 онгоцны зорчигчдын тухай мэдээлэл тодорхойгүй байгаа ч ТАСС агентлаг тус хөлөг онгоцоор хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын бэлтгэл ажлыг ОХУ-ын талаас хариуцсан албан тушаалтнууд ниссэн байж болзошгүй гэж мэдээлжээ.






