Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны зохион байгуулдаг, 23 нас хүртэлх (U23) залуучуудын 3×3 төрлийн улсын шигшээ багуудын цуврал тэмцээн болох “FIBA 3×3 Youth Nations League 2025” БНХАУ-д зохион байгуулагдаж байна.
Монгол улсын залуучуудын эрэгтэй шигшээ баг тэмцээний “Stop 1”-ийн хэсгийн эхний тоглолтдоо Казахстаны шигшээ багийг хожлоо.
Хэсгийн хоёр дахь тоглолт 18:55 цагаас Малайзын шигшээ багийн эсрэг болно.
Харин эмэгтэй шигшээ баг “Stop 1”-ийн хэсгийн эхний тоглолтдоо Малайзын шигшээ багийг хожлоо. Хэсгийн хоёр дахь тоглолт 17:40 цагаас Японы шигшээ багийн эсрэг тоглоно.






