Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрний урд талын дөрвөн замын уулзвараас зүүн тийш Алтай хотхон чиглэлийн төмөр замын гарам хүртэлх, Баруун үйлдвэрийн гудамжны 1.05 км авто замын засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өчигдөр 23.00 цагт замыг хаасан бөгөөд маргааш өглөө 06.00 цагт зорчих хөдөлгөөнийг нээнэ.
“Зам засаж барихын тулд хэдэн өдрөөр хааж, хөдөлгөөн хязгаарладаг үе хоцорсон. Манай замчид орчин үеийн технологийн дагуу засвар, шинэчлэлийг шуурхай, чанартай гүйцэтгэж байна. Замын ажилтай холбогдуулан ус зайлуулах шугам хоолойг ч сайжруулж байна” гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.08.10/ цахим хуудаснаа бичжээ. 










