
ОХУ дундын болон ойрын зайны пуужин байршуулах тал дээр тогтоосон хязгаарлалтаа цуцалж буй талаар ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгджээ.
Оросын эрх баригчид уг шийдвэрээ барууны орнууд ОХУ-тай ойр байрлах нутаг дэвсгэрүүдэд “бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах хүчин чадал бүхий пуужингийн цогцолборууд” байршуулж буйтай холбон тайлбарлаж, АНУ-ын болон барууны орнуудын дундын болон ойрын зайн пуужингуудын байршлаас хамаарч ОХУ өөрийн пуужингуудаа байршуулах алхмуудаа хийнэ гэжээ. Дундын болон ойрын зайн пуужингуудыг устгах гэрээний хэрэгжилт зогссоны дараа ОХУ дундын болон ойрын зайн пуужингуудыг байршуулах явдалд хязгаарлалт тогтоосон байсан юм.
Ингэхдээ НАТО-гийн зүгээс ОХУ-ын нутаг дэвсгэртэй ойр дундын болон ойрын зайн пуужин байршуулбал Москва ч мөн адил арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулсан юм. 2024 онд ОХУ-ын Гадаад харилцааны яам ОХУ дундын болон ойрын зайн пуужин ахин үйлдвэрлэхгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн билээ. 2024 оны зун Вашингтон ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр алсын зайн пуужин байршуулж буйгаа зарласны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дундын болон ойрын зайн пуужингийн хязгаарлалтаасаа татгалзах болно хэмээн мэдэгдэж байсан юм.






