
Лаазтай гүүний айраг худалдаанд гарчээ. Тодруулбал, шинжилгээний бичигтэй, хугацаа уртасгагчгүй, өнгө, үнэр, амт оруулагчгүй 100% байгалийн орцтой жүүс борлуулдаг “Moody” брэнд ийнхүү гүүний айргаар төрлөө нэмсэн байна. Тэд айргаа Булган аймгийн Сайхан сумын Мануулт багийн малчин айлаас шинэхнээр нь тээвэрлэн савлаж байгаа ажээ.

Өнөөдрөөс эхлэн найман нэрийн дэлгүүрүүдээр борлуулж буй бөгөөд үнийн тухайд дэлгүүр бүр харилцан адилгүй, 6900-7200 төгрөгийн хооронд борлуулах бололтой. Цаашид хурим найр, үйл ажиллагаа, дэлгүүрүүдэд захиалгаар нийлүүлэх гэнэ.
Ийнхүү Монгол ирсэн жуулчид авч явах, гадаадад байгаа монголчуудын эх орноосоо захих бүтээгдэхүүн нэгээр нэмэгджээ. Цаашид сүлжээ дэлгүүрүүдээр борлуулахаар төлөвлөж байгаа юм байна.
- Утас:90080832
- Пэйж хуудас: Moody Drink






