
“Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалайг Төв аймаг дахь цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Тодруулбал Л.Гүндалай нь орон нутгийн замд жолоо барьж явах үедээ бичлэг хийж “Зам тавьж өгөхгүй урд яваад байх юм. Орк юмаа. 140 кмц-аас хэтрүүлэхгүй явна аа” гэх агуулга бүхий бичлэгийг цахим хуудастаа нийтэлжээ.
Тухайн бичлэгийн дагуу Тээврийн цагдаагийн албанаас харьяаллын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтэст Л.Гүндалайд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Зөрчлийн хууль:
14.7.22 Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хүнийг хорин нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.7.31,31
31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-аас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Хэмээн зөрчлийн хуульд заажээ.






