
Өнгөрөгч зургаадугаар сарын 26 нд Чингилтэй дүүргийн 12 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий авто засварын газар танхайрч иргэн Т-ийн биед халдаж хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан билээ.
Тэгвэл Г.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2.1 2.7 дахь заалтуудад заасан “Хүнийг онц харгис, хэрцгийгээр” мөн “Хүнийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, алахыг завдсан” хэмээн буруутган мөрдөн шалгах ажиллагаагаа дуусган долоодугаар сарын 31 нд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Г.Чинзориг нь өдгөө ШШГЕГ-ын цагдан хорих байранд цагдан хоригдож байгаа аж.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах
1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.
2.Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.
3.Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.
4.Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ. Гэж заажээ.






