Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Баянзүрх дүүрэгт 115 гаруй хүүхэд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шинэ цэцэрлэгт хамрагдана
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй 64 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барилга албан ёсоор нээлтээ хийж, 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн Баянзүрх дүүргийн Хонхорын 115 гаруй хүүхдэд аюулгүй, хүртээмжтэй, тогтвортой орчинд чанартай сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжийг олгоно.

Энэ цэцэрлэг нь НҮБ-ын Хүүхдийн Сан, E-Mart, ChildFund Korea болон Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтын санхүүжилтээр баригдсан бөгөөд хүүхдийн төлөөх үйлсэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаагийн бодит жишээ болж байна.


1,800 м² талбайд баригдсан энэхүү гурван давхар барилга нь гэрэл гэгээтэй, уужим анги танхим, дотор тоглох орчин, стандартын гал тогоо, нарны эрчим хүч, орчин үеийн агааржуулалтын системтэй бөгөөд хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ.


Энэ хөрөнгө оруулалт нь хот суурин газрын зорилтот бүлгийн хүн ам, хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдийн насан туршийн суралцах, хөгжих эрхийг хангах, хэрэгжүүлэх ажлын үндэс, суурьж болж байна.


Өнөөдөр болсон нээлтийн ёслолд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, E-Mart болон ChildFund Korea-гийн төлөөлөгчид, мөн багш нар, олон нийтийн төлөөлөл оролцлоо.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь энэхүү санаачилгыг бодит ажил болгосон бүх түншүүддээ, ялангуяа зорилгодоо үнэнч, чин сэтгэлээсээ зүтгэсэн багш нартаа гүн талархал илэрхийлж байна.
















