
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадамд Баянхонгор аймаг одтой наадсан билээ.
Тэгвэл өнөө жилийн баяр наадмын 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Э.Батмагнай, Улсын баяр наадмын хурдан Азарганы уралдаанд Халзан Азаргаа түрүүлгэсэн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач И.Золбоо, Улсын баяр наадмын Үндэсний сурын харваанд 40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлж Улсын гарамгай харваач цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Б.Баянмөнх зэрэг Баянхонгор аймгийн нэрийг гаргасан алдартнууд даа зориулсан мялаалга “Хонгорын шигшмэл хурд” наадам наймдугаар сарын 12,13-ний өдрүүдэд Баянхонгор аймаг Дуурсахын хөндийд болохоор болжээ.






