Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

БНХАУ-ын эрх баригчид хүн амын өсөлтөө дэмжиж, төрөлтийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд 3-аас доош насны хүүхдүүдэд жил бүр 3600 юань буюу 503 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ.
Хүүхэд өсгөх өндөр зардлаас эмээж буй залуу гэр бүлүүдийг хүүхэдтэй болохыг дэмжих хөтөлбөрийн дагуу 20 сая гаруй гэр бүл хүүхдийн тэтгэмжид хамрагдах төлөвтэй байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр Хятадын хүн ам 3 дахь жилээ дараалан буурч байгаа юм.
2024 онд тус улсад 9.5 сая хүүхэд төрж, 10.9 сая хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 10 жилд гэрлэлтийн тоо огцом буурч, 2013 онд 13.47 сая байсан үзүүлэлт 2024 онд 6.11 сая болжээ. 2010 онд гэрлэлтийн дундаж нас 24.9 байсан бол 2020 онд 28.7 нас болж нэмэгдсэн байна.






