Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Улаанбаатарын их дуулга 2025” жүдо бөхийн тэмцээний эхний өдрийн барилдаанууд болж өндөрлөлөө.
Тэмцээний эхний өдөр Япон улсын жүдочид 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж жагсаалтыг тэргүүлж байна.
Монгол Улсын хувьд 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж жагсаалтын дөрөвт эрэмбэлэгдэж байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд А.Мишээл хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн -52 кг жинд М.Нандин-Эрдэнэ мөнгөн медаль
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Сосорбурам хүрэл медаль тус тус хүртлээ.
Маргааш \2025.7.26\ нд эрэгтэйчүүдийн -73. -81 эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаанууд хуваарийн дагуу болно.






