Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум Манхан багийн “Эгийн голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 63 км, сумын төвөөс 2 км/ долоодугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагийн орчим “Эг”-ийн голоор хийлдэг завиар урсаж явсан гурван иргэн сураггүй алга болсон тухай дуудлага долоодугаар сарын 24-ний өдрийн 04.55 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /57 настай, эрэгтэй/, Г /39 настай, эмэгтэй/, Н /30 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11.25 цагт эсэн мэнд олжээ.
“Эг”-ийн голын гүүрнээс зүүн урд зүгт 50 км, Алаг-Эрдэнэ сумын Эрхэл багийн “Аяга шанагын тохой” гэдэг газраас тухайн иргэдийг олсон байна.






