Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Urug.mn Герман улсаас мэдээлж байна. Дэлхийн оюутны Универсиад наадмын 8 дахь өдрийн (2025.07.24) дүн мэдээллийг танилцуулъя
Жүдо бөх:
Монгол Улсаас Германы Эссен хотын татамид зодоглохоор ирсэн Жүдогийн оюутны шигшээ багийнханаас өнөөдөр 3 бөх барилдлаа.
Эрэгтэй 73 кг жинд Б.Шинэтулга нь Узбекстаны Р.Мардонд, 81 кг жинд Б.Хишигжаргал нь Босни Грецогвенийн бөх Х.Мустафад, эмэгтэй 70 кг жинд Г.Энхжаргал нь БНСУ-ын Я.Лее-д эхний даваандаа хожигдов.









