
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 814, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөх сурын харвааны 16 харваач нийт 48 тамирчны допингийн шинжилгээний талаар мэдээллийг холбогдох байгууллагуудаас өглөө.
Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа: Дэлхийн допингийн эсрэг байгууллага эргэлзээтэй хариуг заавал нягталж шалгадаг. Учир нь тамирчны эрхийг хамгаална гэдэг бол нэгдүгээрт тавигдаж байдаг. Тэгэхээр тэр тамирчин үнэхээр хориотой бодис хэрэглэсэн байна уу гэдгийг тогтоох ёстой шүү дээ нарийн шинжилгээ тухайн тамирчны хувь заяа цаашлаад карьер нь яригдах тул нарийн шинжилгээ хийж тогтоож цагаатгах ёстой.








