
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөхөөс 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг өнөөдөр /2025.07.24/ танилцууллаа.
Мэдээлэл хийсэн бүрэлдэхүүнд:
Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням:
Салбар хорооны нарийн бичгийн дарга, хууль зүй дотоод хэргийн яамны хууль зүй дотоод хэргийн бодлогын газрын дарга Н.Жамъянхүү
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарын бичгийн дарга Н.Ариунзаяа
Гадаад харилцааны газрын дарга С.Зүчи нар байв.
Тодруулбал:
- Үндэсний их баяр наадамд 48 хүнээс шинжилгээ авснаас 43 хүний хариу нь ирсэн.
- 4 давсан бөхчүүдээс 2 тамирчны шинжилгээнээс Допинг илэрч, 1 тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарчээ.
- Тус допинг илэрсэн бөх нь улсын наадамд Улсын аварга С.Мөнхбатаар дөрөв давсан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргал, эргэлзээтэй хариуны эзэн Улсын гарьд Б.Гончигдамба гэв.
Бусад мэдээллийг нийтэд дэлгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн юм.






